Хятадад 3000 жилийн настай дарс олджээ

img

Хойд Хятадын Шаньси мужид 3000 жилийн настай жимсний дарс олдсон талаар Жэнминь жибао мэдээлжээ. 

 

Энэ дарсыг Жоу үе (МЭО1046-256 он)-д хийсэн бөгөөд хүрэл саванд савласан байжээ. Шаньси мужийн Юньчэн хотод Бэйбайэ бунхан орчимд малталтын ажил хийх үеэр энэ олдворыг олсон байна. 

 

Харин хожим нь, энэ хүрэл саванд жимсний дарс байгаа нь тогтоогдсон гэж Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн судалгааны багийн гишүүн Ли Жинпү мэдэгджээ. Энэ нь Цин эринээс өмнөх жимсний дарс Хятадад олдож байгаа анхны тохиолдол гэж археологичид онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн л байгаа даа. Борооны ус биш биз
2021-03-23
Үнэн л байгаа даа. Борооны ус биш биз
2021-03-23