Байконур сансрын буудлаас 38 хиймэл дагуултай "Союз-2.1а" пуужинг хөөргөв

img

ОХУ-ын "Роскосмос" Байконур сансрын буудлаас "Союз-2.1а" пуужин тээвэрлэгчийг хөөргөлөө. Энэ үйл явдлыг "Комсомольская правда" шууд дамжуулсан юм. 

 

Пуужинг гуравдугаар сарын 20-ны бямба гарагт хөөргөхөөр төлөвлөж байсан ч хоёр хоног хойшлуулан өнөөдөр хөөргөсөн бөгөөд хөөргөх комплексийн цахилгаан тэжээлийн системд хүчдэл нэмэгдсэн, пуужингийн системийг дахин шалгах шаардлагатай болсны улмаас ийнхүү хойшлуулсан байна.

 

Энэ пуужинг дэлхийн 18 орны 38 хиймэл дагуултай хамт хөөргөсөн байна. "Хөөргөх явц амжилттай, тооцоолсон цагт толгой хэсэг салсан, "Фрегат" блокийн хөдөлгүүрийн төхөөрөмжийг анхлан залгах болон салгах ажил хуваарийн дагуу явсан" гэж "Роскосмос"-ын төлөөлөгч мэдэгджээ.

Энд дуулгахад, "Союз" пуужин тээвэрлэгчийг 45 жилийн хугацаанд анх удаа өнгийг нь өөрчлөн будсан байна. Өмнө нь саарал, улбар шар өнгөтэй байсан бол энэ удаад цагаан, хөх өнгөтэй болжээ. Хамгийн сүүлд 1975 онд Алексей Леонов болон Валерий Кубассов нарын сансрын нисэгчидтэй "Соз-Аполлон" хөтөлбөрөөр пуужин хөөргөхөд пуужингийн их биеийг будаж байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн өндөр ниссэн гэдэш утгаараа их о бэлгэшээлтэй юм байна. Манайхан зохицуулчихсан юм биш үү хаха
2021-03-22
багий:
агуу гүрэн бол агуу л байх юмдаа бахархаж байна.
2021-03-22