ШУУД: Хатуу хөл хорио тогтоохгүй

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-Бид гуравдугаар сарын 29 хүртэл Улбар шар түвшин рүү шилжиж ажиллаж байгаа. Халдварын тоо нэмэгдэж байгаа учир УОК хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэж, цаашид хатуу хөл хорио тогтоохгүйгээр дөрөвдүгээр сарын 05-ны өдөр хүртэл улбар түвшиндээ хэвээр байхаар шийдсэн. Гэхдээ үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цаг, үйл ажиллагаанд зарим зохицуулалтыг хийх, халдвар хамгааллын дэглэм сайтар биелүүлэхэд анхаарч ажиллана. Мөн 14 хоногийн хугацаанд эрсдэл гаргахгүй байхад иргэд, аж ахуй нэгжүүд анхаарч ажиллах талаар зөвлөмж зөвлөгөө гаргахаар шийдвэрлэлээ.
Засгийн газар, УОК-оос аль болох иргэд, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр зөв зохион байгуулалт хийж халдварын тоог бууруулахаар ажиллаж байгаа. Маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч гэрээр эмчлэх, тусгаарлах, явуулын эмчилгээ оношилгооны багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учир хатуу хөл хорио тогтоохгүй байхаар шийдсэн.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ