"Гэрээр эмчлэх түр журам батлагдсан"

img

 

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Улаанбаатарын хэдэн хороо эрсдэлтэй байна вэ?  Эмчилгээний орны хүрэлцээ ямар байгаа вэ?

 

Шадар сайд С.Амарсайхан: 

 

-Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ор нөөцөд байна. Баянзүрх дүүргийн 16,26 дугаар хороо, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо  гэх мэт хороо  голомтолсон төлөв байдал ажиглагдаж байгаа учир хэсэгчилсэн хязгаарлалтын ажил хийгдэж байгаа. Гэрээр эмчлэх, тусгаарлах түр журам батлагдсан. Шинж тэмдэг бага, хүндрэлгүй батлагдсан тохиолдлуудыг нөхцөл байдлыг харгалзан гэрээр тусгаарлана. Ингэхдээ иргэн өөрөө хүсвэл тусгаарлалтын байранд байхаар зохицуулсан. Цаашид хүндрэх магадлалтай, эрсдэл өндөр зорилтод бүлэг рүү анхаарч, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад тусгаарлах ажил явагдаж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ