"Сэмжид Хужирт" сувиллаас Дархан-Уул аймагт очсон гурван хүнээс халдвар илэрлээ

img

 

Дархан-Уул аймагт короанвирус халдварын гурван тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

 

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал: 

 

-Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах "Сэмжид" сувиллын газар хэвтэн эмчлүүлж байсан иргэдээс халдвар илэрлээ гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан авлаа. Иймд яаралтай авах арга хэмжээ авч, дээрх сувиллын газарт 14 хоногийн хугацаанд очоод ирсэн иргэдийн мэдээллийг авч, шинжилгээ авах ажлыг зохион байгууллаа. 

 

Гуравдугаар сарын 21-22 шилжих шөнө тус сувиллын газраас есөн том хүн, нэг хүүхэд нийт 10 иргэн ирсэн. Тухайн арван иргэнээс шинжилгээ авахад гурван хүнээс халдвар илэрлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ