16 аймгийн эмч, ажилчид нийслэлд нэг сарын хугацаатай ажиллана

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Орон нутгаас хэдэн эмч ирж ажиллаж байгаа вэ? Хэдэн сарын хугацаатай ажиллах вэ?
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Улаанбаатар хотын нөхцөл байдал хүндэрсэн учир халдвар бүртгэгдээгүй ногоон бүсийн 16 аймгаас эрүүл мэндийн ажилтнууд ирж дайчлагдан ажиллаж байна. Тухайн шуурхай, хариу арга хэмжээний баг өчигдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. Ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах, батлагдсан тохиолдлуудыг зөөвөрлөх, 24 цагийн шуурхай хариу арга хэмжээний багийн гүйцэтгэдэг бүх үүргийг гүйцэтгэнэ. Эдгээр эмч, ажилтнууд нэг сарын хугацаатай Улаанбаатар хотод ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ