Хойд Солонгосын тагнуул анх удаа АНУ-ын шүүхийн өмнө зогслоо

img

БНАСАУ-ын иргэн Мүн Чхвэ Мёныг Малайзаас АНУ руу шилжүүлсэн бөгөөд тэрбээр гуравдугаар сарын 22-ны өдөр шүүхийн өмнө зогссон талаар ВВС мэдээлжээ. АНУ-ын Хуульзүйн яамны мэдээлснээр, энэ нь АНУ руу шилжүүлсэн БНАСАУ-ын анхны иргэн гэнэ. Ийнхүү шилжүүлсэн хүн Хойд Солонгосын тагнуулын ажилтан бөгөөд түүнийг шилжүүлсний улмаас Хойд Солонгос Малайзтай дипломат харилцаагаа тасалсан байна. 

 

"Тэрбээр манай улсын хууль зөрчсөний төлөө АНУ руу шилжүүлсэн Хойд Солонгосын анхны тагнуулын ажилтан, түүхэнд гадаад тагнуулын ажилтныг шилжүүлэн авсан хоёр дахь тохиолдол " гэж АНУ-ын Хуульзүйн яам мэдэгдсэн байна.

 

Хойд Солонгосын иргэнийг "БНАСАУ руу тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх  хүрээнд" Америкийн санхүүгийн системээр дамжуулан мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа гэнэ. Мүн Чхвэ Мёныг АНУ болон НҮБ-ын хоригуудыг зөрчсөн хэмээн баталж байгаа аж. Өдгөө 55 настай Мүн Чхвэ Мёныг шүүх ажиллагаа эхэлснээс хойш хоёр жил орчмын дараа ийнхүү АНУ руу шилжүүлэн авчээ. 

 

Хойд Солонгосын энэ иргэнийг АНУ руу шилжүүлэх хүсэлтийг Малайзын шүүх 2019 оны 12 дугаар сард дэмжсэн байна. Мүн Чхвэ Мён эхнэр болон хоёр охины хаит Малайзд 10 гаруй жил амьдарсан, түүнийг хууль ёсны дагуу гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэж байсан гэж БНАСАУ үздэг аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Малайзад шүүх байдаггүй амэрикаар шүүлгэдэг юм уу
2021-03-24