Өвөрхангай аймгийн Хужирт сумын сувилалд амарсан иргэд 12 аймаг руу зорчжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Нэг хоногт дөрвөн аймагт халдвар бүртгэгдлээ. Орон нутаг хэчнээн тохиолдол бүртгэгдээд байна вэ?
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Гуравдугаар сарын 01-нээс эхлэн коронавирусийн давлагаа явагдаж байна. Завхан, Өвөрхангай, Дархан-Уул Увс, Архангай, Хөвсгөл, Төв гэсэн долоон аймаг, нийт орон нутгийн өвчлөл 382 болж байна.
Өчигдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын амралтын газар шинэ голомт илэрсэн. Тухайн газар амарч байсан хүмүүс 12 аймаг руу амралтаа дуусгаад явжээ. Тандалт судалгааны ажил эхэлсэн. Ойрын хавьтлуудыг илрүүлж тусгаарлах ажил хийж байна. Хөл хорио цуцалснаас хойш аймаг орон нутаг руу халдвар тарах эрсдэл нэмэгдсэн.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ