Өнөөдрийн байдлаар 10 аймагт халдварын 382 тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын батлагдсан тохиолдол нийт 5392 болжээ. Үүнээс Улаанбаатар хотод 4474, орон нутагт 382 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал,
-
Сэлэнгэ аймагт 217
-
Дархан-Уул аймагт 52
-
Орхон аймагт 25
-
Завхан аймагт 6
-
Дорноговь аймагт 32
-
Говьсүмбэр 4
-
Архангай аймагт 4
-
Төв аймагт 24
-
Хөвсгөл аймагт 16 тус тус халдвар батлагджээ.
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 217 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарлаа
-Сэлэнгэ аймагт коронавирус халдварын анхны тохиолдол арваннэгдүгээр сарын 19-нд бүртгэгджээ. Тодруулбал, тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад бүртгэгдсэн байна. Харин өнөөдрийн байдлаар батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Завхан аймгийн хэмжээнд халдварын зургаан тохиолдол бүртгэгдлээ
-Завхан аймгийн “Шилүүстэй” суманд батлагдсан зургаан иргэнээс энэ сарын 15-нд хоёр иргэн нь эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд үлдсэн дөрвөн иргэн нь эдгэрч эмнэлгээс гарснаар тус сум “Ногоон бүс” болсон. Харин Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид" сувилал халдварын голомт болсонтой холбогдуулан судалгаа гаргахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёр иргэн 2021 оны 3 сарын 14-21-ний өдрүүдэд тус сувилалд амарсан байжээ.
Дээрх хоёр иргэнээс 2021 оны 3 сарын 22-ны өдрийн 20:00 цагийн үeд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу эeрэг гарсан байна. Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж.
Хөвсгөл аймагт батлагдсан нийт тохиолдол 15 боллоо
-Анхны тохиолдлын ойрын болон дам хавьтлуудын 344 хүнд тандалтын зорилгоор хийсэн PCR шинжилгээгээр гурван хүний хариу эерэг гарч, халдвартай нь батлагджээ. Иймд Цэцэрлэг суманд тусгаарлан эмчлэх эмнэлгийг байгуулж, гурван хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эмчилж байна. Цэцэрлэг суманд батлагдсан нийт тохиолдлуудын ойрын хавьтал 381, дам хавьтал 944 хүнийг илрүүлэн хяналтанд авчээ.
Төв аймагт батлагдсан 24 тохиолдлын 13 тохиолдол нь эдгэрчээ
-Төв аймгийн Зуунмод суманд коронавирус халдварын 24 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, ХӨСҮТ-д нэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 13 хүн эдгэрсэн байна.
Архангай аймгийн хэмжээнд нийт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн
-Гуравдугаар сарын 14-нд нэг иргэн шинжилгээний хариугаа хүлээлгүй Хайрхан сум руу зорчсон байна. Тухайн хүнийг замд явахад шинжилгээний хариу нь эерэг гарсан тохиолдол бүртгэгджээ. Батлагдсан тохиолдлыг аймгийн шуурхай арга хэмжээний баг постноос буцааж Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулсан байна. Мөн тухайн иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Улаанбаатарт хамт хоноод шинжилгээ өгөөд сөрөг гарсан учир Хайрхан сумандаа ирсний дараа давтан шинжилгээ авахад коронавирус илэрчээ.
Дархан-Уул аймгаас халдварын голомттой бүс рүү зорчихгүй байхыг анхааруулж байна
-Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 52 хүний шинжилгээнд халдвар илрээд байгаа билээ. Тухайлбал, тус аймгийн Дархан, Хонгор, Шарын гол суманд халдвар бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах "Сэмжид" сувиллын газар хэвтэн эмчлүүлээд ирсэн иргэдийн шинжилгээнд халдвар илэрсэн юм. Иймд тус аймгийн Онцгой комисс хуралдаж шаардлагатай арга хэмжээнүүд авч ажиллаж байгаа бөгөөд, халдварын голомттой бүс нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа.
Дорноговь аймгийн хэмжээнд халдварын 32 тохиолдол бүртгэгдсэн
-Дорноговь аймгийн Айраг болон Замын-Үүд суманд нийт 32 тохиолдол бүртгэгдсэн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ