ШУУД: Засгийн газар хөл хорио тогтоохгүй байхад шаардлагатай бүхий л арга хэмжээг хэрэгжүүлнэ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Улаанбаатар хотод 23.00-06.00 цагийн хооронд энэ сарын 28-ныг хүртэл хөл хорио тогтоосон. Хөл хориог сунгах эсэхийг одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа аж. Вакцины хамрагдалт, ПСР-ийн шинжилгээ өгөхөд хугацаа шаардаж байгаа, вакцины татан авалт зэрэгт хариулт өгч байна.
Маргаашийн Сөүлийн нислэгээр 165 иргэн ирэх аж. Нийслэлийн хэмжээнд тусгаарлах байраар 37 зочид буудлыг ашиглаж байгаа аж. Мөн 9 зочид буудлын 600 гаруй өрөөг тусгаарлах байр болгохоор нөөцөлжээ. Ойрын хавьтлыг өөрийнх нь саналыг үндэслээд 7-14 хоногийн хугацаанд гэрээр нь тусгаарлах боломжтой юм байна.
УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан "хувь хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хариуцлагатай байгаарай. Хөл хорио тогтоохгүй байх тал дээр Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ