ОХУ: Бөмбөгдөгч онгоцонд доголдол гарч, хөлгийн багийн гишүүд амиа алджээ

img

Оросын Ту-22 бөмбөгдөгч онгоцны аврах суудлын систем ажиллаагүйн улмаас онгоцны экипажийн гурван гишүүн амиа алдсан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, гуравдугаар сарын 23-ны өдөр "Калуга мужийн нисэх буудал дээр Ту-22МЗ бөмбөгдөгчийг нислэгт бэлдэх газрын төлөвлөгөөт бэлтгэлийн үеэр аврах суудлын системд доголдол гарсан" байна.

 

Улмаар "шүхэр дэлгэхэд хангалттай хэмжээний өндөрт байгаагүйн улмаас экипажийн гурван гишүүн газардах үедээ амь насанд халтай гэмтэл авсан" гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

Харин Калуга мужийн эмнэлгийнхнээс авсан эх сурвалжаар экипажийн нэг гишүүн амьд гарсан талаар ТАСС агентлаг онцолсон байна. "Нисгэгчийг Шайковка дахь эмнэлэг рүү хүргэсэн" гэж ТАСС агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.

 

Ту-22М  нь Зөвлөлтийн, өдгөө Оросын дуунаас хэт хурдан пуужин тээвэрлэгч-бөмбөгдөгч онгоцны цуврал юм. Энэ онгоц нь дуунаас хэт хурдан удирдлагатай пуужин болон бөмбөгөөр газрын болон тэнгисийн байг ямар ч цагт, цаг агаарын аливаа нөхцөлд устгахад зориулагдсан. Түүнчлэн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай аж.

 

Өмнө нь 2019 онд энэ бөмбөгдөгч сүйрч байсан юм. Тухайн үед Мурманск мужийн Оленегорскийн нисэх буудал дээр газар дахь үедээ Ту-22МЗ онгоц осолдсоны улмаас экипажийн гурван гишүүн амиа алдаж, нэг хүн амьд үлдэж байв. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Вахаха орос писда эх орныг нь бөмбөгдсөн ч бахархаад сууж бх нь:
Шаааалдаааа бадмааа. Энх цагт амиа алдсан бхд эх орныхоо төлөө нтр Наадахыг чинь хариуцлагагүй бдлын зуд гдг юм маанагаа
2021-03-27
Ж. Лхагвасүрэн:
Дотроо бүгдийг нь үйлдвэрлэж чаддаг Улс юм.Эх орны төлөө амь насаа өгнө гэдэг энэ юм. Төр нь тэжээж байна. Төрийнхээ үүрэг даалгаварыг биеүүлжээ @ Төр төлөө хүн бүгд ийм л байж. Төр нь хүчтэй бөгөөд хөгждөг юм
2021-03-27
Вахаха орос писда эх орныг нь бөмбөгдсөн ч бахархаад сууж бх нь:
Шаааалдаааа бадмааа. Энх цагт амиа алдсан бхд эх орныхоо төлөө нтр Наадахыг чинь хариуцлагагүй бдлын зуд гдг юм маанагаа