Иргэд вакцинд эерэг хандаж байна
2021-03-24

 

Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалт манай улсад хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Вакцины зааврын дагуу  "АстраЗенека" вакцины хоёр дахь тун 56, "Синофарм" үйлдвэрийн вакцины хоёр дахь  тунг 28 хоногийн дараа  тарих ёстой. Иймд  вакцины эхний тунд хамрагдсаны дараа хоёр дахь тун хийх өдрийн товыг тухайн хүний дугаарт илгээж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 226427 хүнийг буюу 11,23 хувийг вакцинжуулалтад хамруулжээ.

 

Ингэхдээ ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, халдварын хариу арга хэмжээнд оролцож буй бусад салбарын алба хаагчид, халдварт өртөж, хүндрэх эрсдэлтэй насны бүлгийн хүн ам буюу 50-64 насныхан, боловсролын байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм.  Тэгвэл өнөөдрийн байдлаар

 

  •  БНЭУ-д үйлдвэрлэсэн “АстраЗенека”  164000

  • БНХАУ-д үйлдвэрлэсэн “Синофарм” үйлдвэрийн вакцин 300000

  • ОХУ-д үйлдвэрлэсэн “Спутник V” 10000 тун вакцины нөөцтэй  байна. 

 

Вакцин хийлгэсний дараа тухайн хүний биеийн онцлогоос хамаарч хариу урвал илэрч болох юм. Тодруулбал, толгой өвдөх, халуурах, хөндүүрлэх шинж тэмдэг илэрнэ. Хариу урвалд бага өртөхийн тулд вакцины талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх, эмчийн үзлэгт орох ёстой. Эмчид үзүүлж хэрэв харшлах заалттай бол вакцин хийлгэхийг хойшлуулна. Хэрэв харшлах зүйлгүй тохиолдолд вакцинд хамрагдана. Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх шаардлагатай. Мөн вакцин хийлгэхээс өмнө архи, тамхи, мансууруулах эм хэрэглэж болохгүй.

 

Вакцины дараа хариу урвал илэрсэн үед мэдээлэх бөгөөд таагүй байгаа тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Солонгост вакцин хийлгэсэн эмнэлгийн ажилтан сарын дараа корона тусчээ
2021-03-24