IX балл 7.0 магнитуд: Барилгын суурь суларч, зарим байшин нурна

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар 2021.03.23-ны өдрийн 22:47 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгдэж олон нийт түгшүүрт автав.

 

Газар хөдлөлтийн балл, магнитудын хэмжигдэхүүнүүдийн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэл өглөө.

 

VII балл 6.0 магнитуд: Чулуун барилгын хананд ан цав үүснэ

 

VIII балл 6.0-7.0 магнитуд: Газрын хөрсөнд хагарал үүснэ. Хөшөөнүүд унана. Барилга байшин гэмтэнэ.

 

IX балл 7.0 магнитуд: Тоосгон хана болон зарим барилга нурна. Худгийн усны түвшин өөрчлөгдөнө. Нуралт гулсалт үүснэ. Барилгын суурь суларч газар доорх хоолой эвдэрнэ.

 

X балл 7.0-8.0 магнитуд: Гүүр байшин, барилгын суурь ус зайлуулах хоолой эвдэрч, хашлага далан сэтэрнэ. Газар дээр нурал ангал үүсэж гол нуурын ус эргээсээ халина.

 

XI 8.0 магнитуд: Бараг бүх чулуун байгууламж эвдэрнэ. Хөрсний шилжилт үүснэ.

 

XII 8.0 түүнээс дээш магнитуд: Бүх зүйл эвдэрч сүйрнэ. Голын голдрил өөрчлөгдөн газар хөдлөлтийн долгионууд газар дээр харагдаж хүнд жинтэй юмс агаарт шидэгдэнэ.

 

Монгол оронд 8 ба түүнээс дээш магнитудтай газар хөдлөлт дөрвөн удаа болжээ. Харин магнитуд нь 6-аас дээш хөдлөлт 20 гаруй удаа бүртгэгдсэн байна. Говь-Алтай аймагт өчигдөр болсон газар хөдлөлтийн голомтын бүст өнгөрөгч 2020 оны гуравдугаар сарын 20-нд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

 

Улаанбаатар хотод 2010-2020 онд магнитут нь 4 бас түүнээс дээш  магнитудтай газар хөдлөлт 20 гаруй удаа бүртгэгдэж нийт 15000 орчим чичирхийлэл болжээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мерит зарчимаар ажилласан нөхцөлд бүх салбарын стандарт сайжирч, хүмүүс сэтгэлээсээ ажиллаж, ЗГ-ын үйл ажиллагаа хэдхэн гэр бүл, намуудын төлөө биш ард иргэдийн эрх ашгийн төлөө байх бөгөөд энэ нь шууд барилгын чанарт нөлөөлж, авлигал болон цөөхөн хэдэн хүний шуналыг дагаж улсаас чанаргүй барилгад зөвшөөрөл олгохгүй байсан. Авлигалд идэгдсэн нийгэмд маш муу чанартай барилгад ашиглалтын зөвшөөрөл олгодог. Зам, арматуур, бетон гээд, төрөөс зөвшөөрөл авдаг бүх салбарт байдал адил. ГОЛ ДҮГНЭЛТ АВЛИГААР ЗӨВШӨӨРӨЛ АВСАН БАРИЛГА ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨР ХАМГИЙН ЭХЭНД нурах болно!
2021-03-24
Мерит байсан ч, байгаагүй ч газар хөдөлнө
2021-03-24
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!
2021-03-24