Монгол Улс түүхэн чухал шийдвэр гаргасанд Дээд төлөөлөгчөөс баяр хүргэв
Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч, Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч хатагтай Катерин Аштон хэвлэлийн мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт Хоёрдугаар протоколд нэгдэн орох шийдвэрт баяр хүргэжээ. Мэдэгдэлд "Монгол Улс энэхүү түүхэн чухал шийдвэр гаргасанд Дээд төлөөлөгчөөс баяр хүргэж байна. Европын Холбоо нь цаазаар авах ялыг хүний үнэ цэнийг үгүйсгэсэн харгис хэрцгий, хүнлэг бус шийтгэл хэмээн үздэг бөгөөд уг шийдвэртэй уялдуулан Монгол Улсын холбогдох байгууллагуудыг дотоодын хууль тогтоомж, тухайлбал Эрүүгийн хуулийнд зохих өөрчлөлт оруулахыг уриалан дэмжиж байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ