Өмнөговь аймгийн хэмжээнд 6330 хүнийг вакцинжуулжээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.24/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: 

 

-Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 42 цэгээр 101 багийн 708 эмч, ажилтан ажиллаж 9049 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 1203 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ. Ингэснээр тус аймагт 6330 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Монгол Улсын хэмжээнд нийт  226427 хүнийг вакцинжуулжээ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ