"Вакцин хийлгэсэн хүмүүст паспорт олгох талаар судалж байна"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.24/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Вакцин хийлгэсэн хүмүүст олон улсын вакцинжуулалтын паспорт олгох уу? Хэзээ олгох вэ?
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:
-Вакцин хийлгэсэн хүмүүст олон улсын стандартад нийцсэн вакцинжуулалтын паспорт олгох талаар судалж байна. Одоогийн байдлаар e-mongolia.mn сайт дээр англи, монгол хэлээр мэдээлэл гарч байгаа. Үүнийг нь сайжруулахаар ажиллаж байна.
Вакцины эхний тунг хийлгэсэн эмэгтэйчүүд дааврын эм ууж болох уу?
-Жирэмсний эхний гурван сард вакцины нөлөө ямар байх талаар одоогоор судлагдсан судалгаа байхгүй байна. Тиймээс болгоомжтой байхыг зөвлөдөг. Жирэмсний эхний гурван сард вакцин хийлгэхгүй байхыг зөвлөдөг. Судалгааны ажлын дараа ЭМЯ-наас өгнө.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ