Дөрөвдүгээр сарын эхээр 300 мянган тун "Спутник-V" вакциныг оруулж ирнэ
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.24/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Монгол Улс албан ёсоор ОХУ-ын вакциныг оруулж ирээгүй. Дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-аас 300 мянган тун "Спутник-V" вакцин орж ирэх төлөвлөгөөтэй байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ