Аймгаас сум, сумаас сумын хооронд нэвтрэх бичгээр зорчино

img

Өвөрхангай аймагт Короновирусын халдвар бүртгэгдэж улмаар Хужирт сумын амралтын газар амарсан 20 иргэн Баянхонгор аймагт нэвтэрсэн бөгөөд тухайн иргэдийг тусгаарлалтад шилжүүлээд байна. Дээрх иргэдийн шинжилгээний хариу гарч дуусталх хугацаанд иргэдийн аймаг доторх хөдөлгөөнийг бүртгэх, хянах үүднээс аймгаас сум, сумаас сум хооронд тухайн сумын Онцгой комиссын нэвтрэх бичгээр зорчих хөдөлгөөний эрхийг олгохоор аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэлээ.

 

Энэ хугацаанд аймгийн төв тойрсон нэмэлт таван хяналтыг постыг 24 цагаар байгуулан ажиллуулж эхэллээ.

 

Хяналтын постын байршлууд:

1. Арван мянгатын хойно

2. Эрдэнэцогтын гарам

3. Худаг уртын бригад

4. Өлзийтийн пост

5. Түйн голын гүүрний пост

6. Баруун пост буюу самбартай хөтөл

Эх сурвалж: Баянхонгор аймгийн онцгой комисс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ