ШУУД: ҮХЦ-ийн шийдвэрт УИХ нөлөөлөх эрх байхгүй 

img

 

ЕТГ-ын дарга Ө.Шижир нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой асуудлаар худал мэдээлэл тарж байгааг тэрбээр онцлов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүний холбогдох тогтоолыг  хянан хэлэлцэж байгаа билээ.

 

Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн  асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл, нотлох  баримт, бусад мэдээлэлтэй танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаас хянан хэлэлцэж байгаа маргаантай холбоотой  шийдвэр гаргаагүй байна. Учир нь хуралдаанд оролцсон гурван гишүүний нэг нь шийдвэрийг баталгаажуулах үед хурлыг орхин гарсныг ЕТГ-аас мэдээллээ. 

 

ЕТГ-ын дарга Ө.Шижир:

 

-Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндэд халдах, ҮХЦ-ийн нэр хүндэд нөлөөлөх ажиллагаа болж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар тодорхой заасан. 2021 оны гуравдугаар сарын 19-нд ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан болж ҮХЦ-ийн н.Солонгийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч болон ЕТГ-ын зүгээс төвийг сахих байр суурийг барьж байгаа. Өнөөдөр Хуульзүйн байнгын хороогоор ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. ҮХЦ-ийн гишүүн н.Цогтыг нэн даруй чөлөөлөх ажиллагаа явуулж байна гэв. 

 

УИХ-ын экс гишүүн Я.Санжмятав:

 

-ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан таван хүний бүрэлдэхүүнтэй хуралддаг. Нам, бүлэглэлийн нөлөөлөлд ҮХЦ-ийн гишүүн оролцох ёсгүй. Шийдвэр албажих ёстой. Гэтэл ҮХЦ-ийн тухай маргааны шийдвэрийг албажаагүй болгох улс төрийн тулгалт хийж байгаад эмзэглэж байна. ҮХЦ хуулийн дагуу шийдвэрээ албажуулж, хуралд оролцсон гишүүнээ гарын үсэг зуруулах үүрэгтэй гэж бодож байна. ҮХЦ хуулийн дагуу шийдвэрээ гаргах үүрэгтэй. ҮХЦ-ийн шийдвэрт УИХ нөлөөлөх эрх байхгүй. 

 

УИХ-ын экс гишүүн С.Ламбаа:

 

-Өнөөдөр Монголын төр хямралын байдалд орж байна. Ерөнхийлөгчийн институци бол бие даасан. Гэтэл үүнд сөрөг хүчин шиг хандаж байгаа нь уйваагүй үйлдэл. Төрийн бүх албан хаагчид вакцинжуулалтын хуваарьт хамрагдаад дуусч байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн албан хаагчид вакцинжуулалтын хуваарьт хамрагдаагүй. Эрх баригч хүчний бодлогод гайхаж байна. Монголын төр Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээж ажиллах ёстой. Нөхцөл байдал хүндэрч байна. 

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн. Одоо МАН-ынхан яаж ч улин хуцаад нэмэргүй болсон.
2021-03-24
зочин:
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл,байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн. Одоо МАН-ынхан яаж ч улин хуцаад нэмэргүй болсон.
2021-03-24
иргэн:
Баттулга өөрөө сөрөг хүчин шиг ааш авир,үг хэллэг хэрэглэж үл ойлголцлол үүсгэж,эв нэгдлийн илэрхийлэл байх үүргээсээ хазайж, талцалд уриалсан биш үү ЛАМБАА. чи ч гэсэн Ерөнхийлөгчийн төлөөнөөс боргож байгаа чинь энэ үйлдэл үнэн гэж харууллаа.
2021-03-24