УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн ажлаа өгчээ

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг өнөөдөр ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдоод байсан. Түүнийг УИХ-ын гишүүн ээжийнхээ албан тушаалыг ашиглан, төрийн албаны шалгалт өгөлгүйгээр албан тушаалд томилогдсон хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Түүнийг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж байгаа ч МАН-аас УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шахалт үзүүлсэн гэх мэдээлэл ч байгаа юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ