ОХУ: Сурах бичгүүдэд гэр бүл төлөвлөлтийн сэдвийг оруулжээ

img

Оросын дунд сургуулиудын нийгэм судлалын хичээлийн шинэ сурах бичгүүдэд гэр бүл төлөвлөлтийн сэдэв багтжээ. Энэ талаар ОХУ-ын Гэгээрлийн яамны сайд Сергей Кравцов Төрийн Думын гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал эрхэлсэн хорооны хурал дээр мэдэгдсэн байна. 

 

"Миний өмнө нийгэм судлалын сурах бичгүүд байна. Олон хүн гэр бүл төлөвлөлтийн хичээл, ер нь хүмүүжлийн сэдвээр хичээл орох ёстой гэж ярьж байсан. Үүнийг нийгэм судлалын шинэ сурах бичгийг бүтээхдээ харгалзан үзэж, шинэ сэдвүүд багтаасан" хэмээн Кравцов мэдэгдсэнийг РИА Новости дамжуулжээ.

 

Түүнчлэн тус улсын боловсролын хөтөлбөрт гэр бүлийн үнэ цэнийг сургах хичээлийг ойрын үед оруулахаар болсон байна. Ингэснээр гэр бүлийн төлөвшлийн талаарх боловсролыг хүүхдүүдэд багаас нь олгоход тустай гэж холбогдох байгууллагууд үзжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ