Орхон аймагт эх үүсвэр нь тодорхойгүй халдвар бүртгэгдлээ

Орхон аймагт коронавирусийн халдвар илэрсэн талаар тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
Тухайлбал, Өнөө өглөө 11:30 цагт Бүсийн оношилгоо эмчилгээний төвд сэжигтэй тохиолдол илэрсэн. Иймд аймгийн тандалт судалгаа хариу арга хэмжээний баг ажиллаж PCR шинжилгээ хийхэд 16:20 цагт иргэн "Г"-ийн шинжилгээнд халдвар илэрлээ.
Тухайн хүн нь "Энэрэл төв"-д ажилладаг бөгөөд ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авч байна. Батлагдсан тохиолдлын голомт тодорхойгүй учир аймгийн онцгой комиссын хуралдаанаар халдварын "Улбар шар түвшин"-нд шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ