ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

 

1. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

2.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

3.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;

5.Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

6.“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

7.Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

8.Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ