Хөвсгөл аймагт халдварын тохиолдол 21 боллоо

Хөвсгөл аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 21 боллоо. Өчигдөр оройны байдлаар халдварын тоо 19 болж, тус аймагт тэг зогсолт хийж, хөл хорио тогтоосон.
Харин өнөөдөр халдварын тоо 21 болон өслөө. Шинээр илэрсэн тохиолдлууд нь Улаанбаатар хотоос очсон, халдвартай нь батлагдсан хүмүүсийн ойрын хавьталууд юм байна. Ингэснээр Мөрөн суманд батлагдсан халдварын тоо 4 боллоо. Харин Цэцэрлэг суманд шинээр халдвар илрээгүй байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ