Эрдэнэт үйлдвэрийн 5 ажилтны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарлаа

Орхон аймагт өчигдөр эх үүсвэр нь тодорхойгүй халдварын тохиолдол батлагдсан. Тухайн хүнийг бүсийн оношлогоо эмчилгээний төвийн халдвартын тасагт эмчилж байна.
Халдвартай иргэний ойрын хавьтал болох найман хүнд шинжилгээнд хийхэд гэр бүлийн гурван хүнээс нь коронавирусийн халдвар илэрч, батлагджээ. халдварын тандалт судалгааны баг ажиллаж, ойрын хавьталын 116, дам хавьталын 170 хүнийг тогтоожээ. Ойрын хавьталуудыг тусгаарлажээ.
Халдвар батлагдсантай холбогдууланг Аймгийн онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, Хивсний үйлдвэрийн 538, Эрдэнэт үйлдвэрийн 3700 ажилтнаас түргэвчилсэн шинжилгээ авсан байна. Түргэвчилсэн шинжилгээгээр Хивсний үйлдвэрийн 4, Эрдэнэт үйлдвэрийн 5 ажилтны хариу эерэг гарчээ. Мөн цэцэрлэг, худалдааны төвөөс гурван хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Ингэснээр өнөөдөр өглөөний 08 цагийн байдлаар түргэвчилсэн оношлогоор халдварын 13 тохиолдол бүртгэгдлээ. Тэдний PCR шинжилгээний хариу өнөөдөр гарах аж. Халдвартай иргэдийг орон нутагтаа эмчилнэ. Нэг хүний биеийн байдал хүнд, бусад нь хэвийн байгааг Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ мэдээллээ.
Мөн дулааны цахилгаан станц, Ачит-Их ХХК-ийн нийт ажилчдыг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ