
Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунтбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор түүний суудалд суух дараагийн хүний томилгооны асуудал хөндөгдөх болсон билээ.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаас олны анхаарлыг татсан нэгэн зүйл яригдсан нь Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбоотойгоор түүний суудалд суух дараагийн хүнийг сонгох асуудал байлаа.
Манай улсын “саалийн үнээ”-нүүдийн нэг гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр энэ аймагт байдаг тул тус аймгийн Засаг даргын суудалд суух сонирхолтой хүмүүсийн жагсаалт уртаас урт үргэлжилдэг. Энэ жагсаалтад “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч З.Ганбаатар, Ц.Бат-Энх, аймгийн Гаалийн газрын дарга Винтов нарын нэр дээгүүрт орж байсан юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүмүүс гэгддэг дээрх хүмүүсийн нэрс өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр яригдсан ч уг хуралдаанд оролцогчдын олонхи УИХ-ын гишүүн асан Ё.Баярсайханыг дэмжсэн байна. Ё.Баярсайхан 2000 онд Орхон аймгаас УИХ-д сонгогдон ажилаж байсан билээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ