Өнөөдрийн байдлаар 373 батлагдсан тохиолдол гэрийн тусгаарлалтад байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа, ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Өнөөдрийн байдлаар хэдэн батлагдсан тохиолдол гэрийн тусгаарлалтад байна вэ?
ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн:
-Хөнгөн, шинж тэмдэггүй хүмүүсийг өөрийн хүсэлтээр нь болон эмнэлзүйн нөхцөл байдал зэрэг шалгууруудыг үндэслэн гэрт нь эмчилгээ хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 373 батлагдсан тохиолдол гэрийн тусгаарлалтад байна. Тухайн хүмүүст өрхийн эмч нараар дамжуулан хяналт тавьж байгаа.
Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд PCR шинжилгээг яаж өгөх вэ?
-Батлагдсан тохиолдлууд дахин PCR шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин ойрын хавьтлуудаас явуулын баг очиж шинжилгээ авна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ