Архи, тамхины хэрэглээ коронавирусаар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлнэ

img

 

Коронавирусийн энэ цаг үед СЭМҮТ болон бусад мэргэжлийн байгууллагаас 2-3 удаа цар тахлын үеийн сэтгэл зүйн судалгааг хийжээ. Энэ судалгааны үр дүнгийн талаар СЭМҮТ-ийн тэргүүлэх зэргийн сэтгэцийн эмч К.Елена:

 

-Судалгаагаар халдварын үед сэтгэцийн эрүүл мэндэд

 

  • Сэтгэл гутралд орох

 

  • Нойрны өөрчлөлт асуудал нэлээд их гарсан байна. 

 

Бусад улс орнуудын судалгааг мөн авч үзэхэд манайхтай адилхан сэтгэл гутрал, мөн дээрээс нь архины хэрэглээ нэмэгдсэн дүгнэлт гарсан. 

 

Коронавирусийн халдварт өртөх эрсдэл нь нь архи согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой байна гэж авч үзэж байгаа. Тиймээс иргэдэд халдварт цар тахлын цаг үед хүн согтууруулах ундаанаас бүрэн татгалзах хэрэгтэй гэж уриалмаар байна. Согтууруулах ундааны бүх төрөлд этанол спирт агуулагддаг бөгөөд уг спирт хүний биед орохоор бүх эд эсийг гэмтээж, зүрх судас, бөөрний үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Хүн эрүүл биетэй байж эрүүл дархлаатай байдаг.  Харин согтууруулах ундаа хэрэглэж, эд эрхтэний эс гэмтсэнээс болж эрүүл дархлаатай байх боломжгүй.


"Ковид-19" цар тахал гараагүй үед архины донтох эмгэгтэй түүнээсээ улбаалан архины хамааралтай хүмүүс бусад эрүүл хүмүүстэй харьцуулахад уушгины хатгалгаа өвчнөөр өвчлөх нь их байсан. Үүнийгээ дагаад донтох эмгэгтэй хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл илүү байсан. Тэгэхээр согтууруулах ундаа их хэрэглэх нь уушгины өвчнөөр өвдөх суурийг бэлдэж байна гэсэн үг. Дээрээс нь архины хэрэглээ ихтэй хүмүүс тамхи хамт татах нь ажиглагдаж байна.


Тиймээс энэ халдварын үед архи, согтууруулах ундаа болон тамхи хэрэглэх нь коронавирусаар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болно" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ