Пфайзер Бионтек вакциныг ХӨСҮТ-ийн төв агуулах руу шилжүүллээ

img

Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25740 хүн тун АНУ-ын Pfizer/BioNTech  вакциныг хүлээн авч ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүллээ.

 

 

Вакциныг төв агуулахад хүлээн авч, тээвэрлэлтийн савлагаанаас гарган гүн хөлдөөгчид шилжүүлэх явцад НМХГ, Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийхэд Pfizer/BioNTech вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй байжээ.

 

Монгол Улсад одоогийн байдлаар таван улсаас импортлогдсон, коронавируст халдвар /SARS-COV-2/-ын эсрэг дөрвөн нэрийн, нийт 510.1 мянган хүн тун вакцин хүлээн аваад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Хэцүү юмаа, ХӨСҮТ-эд итгэхэд бэрх тун санагдах болж
2021-03-25
Хадгалах дэглэмийг нь барьж үзээрэй дээ. Та нар ч хэцүү шүү.
2021-03-25