Х.Аюурзана “Мегаполис” сонинд ярилцлага өгчээ
Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулж Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд элчин сайд Х.Аюурзана Казахстаны төвийн хэвлэл мэдээллийн сурвалжлагч, сэтгүүлч нарт хэвлэлийн бага хурал хийжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр элчин сайд хоёр орны харилцаа, Монгол Улсын 2011 оны нийгэм-эдийн засгийн хөгжлийн дүнгийн талаар танилцуулж, сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулж, “Казахстан” телевиз, “Мегаполис” сонины сурвалжлагчид ярилцлага өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ