Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 147 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна.Тус онгоцоор Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ.
Эдгээр иргэдийн 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 1 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.
Иргэдийг Би Жи, Альфа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ