Аминдаа хайртай байна уу!

img

Коронавирусийн өдөрт илрэх халдварын тоо 300 руу дөхөж байна. Өчигдөр гэхэд 285 хүн халдвартай нь батлагдав. Зөвхөн нийслэл бус 12 аймагт халдвар илэрч, улс даяар хүрээ нь тэлэгдсээр байна. Эрүүл мэндийн байгууллагаас өдөр бүр шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байхыг, олноороо бөөгнөрөхгүй байхыг захиж, сануулсаар буй. Гэвч иргэд энэ анхааруулгыг үл тоосоор байна.

 

 

Чингисийн талбайд өчигдөр 1000 гаруй хүн цугласан мэдээлэл бий. Шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны эсрэг гэх энэ цуглаанд ирсэн хүмүүс. Гэвч ямар зорилготой, юуны жагсаалд ирснээ мэдэхгүй хүмүүс ихэнх нь байлаа. Юун жагсаалд оролцож байгааг нь тодруулсан сэтгүүлчийн асуултад “Мэдэхгүй, зүгээр л харж байна, зогсч байна” гэсэн хариулт өгсөн хүмүүс. Ямар ч зорилгойгүйгээр салхилж яваа мэт. Гэвч одоо олон хүн бөөгнөрсөн газраар салхилж явах цаг үе биш. Аль болох олны хөлөөс дайжих нь эрүүл мэнд, амь насаа хамгаалах нэг арга.

 

Удаан хугацаанд хөл хорионд орж, гэртээ суусан хүмүүсийг буруутгах аргагүй ч халдварын эрсдэл айл бүрийн  хаалганд тулчихаад байгааг иргэд ухамсарламаар байна. Өрөөлийг бус гэхэд ядаж өөрийнхөө эрүүл мэнд, гэр бүлийн хүмүүсийнхээ амь насыг хамгаалмаар байна. Зөвхөн амны хаалт, гарын бээлий халдвараас хамгаалахгүй гэдгийг бид мэднэ. Хэрвээ энэ хамгаалалт болдог бол халдвар өдөрт хэдэн зуугаараа бүртгэгдэхгүй шүү дээ. Учир нь бид аль хэдийнэ амны хаалттай дасал болж, толгойтой бүхэн минут тутам хэрэглэж байгаа.

 

Та эрүүл мэндээ, амь насаа хайрлаж, хамгаалчихвал таны ойр орчимд байгаа мянган мянган хүн хамгаалагдаж буй гэсэн үг. Учир нь халдвар таныг тойрохгүй. Та халдвар авбал гэр бүл, үр хүүхэд, хамт ажиллагсад, ойртож харьцсан бүхэн өвчилнө. Цаашлаад тэдний гэр бүл, ойр орчмынхон гээд гинжин хэлхээгээр тэлсээр өнөөдөр Улаанбаатарыг бүхэлд нь бүрхсэн. Одоо орон нутаг руу хүрээгээ тэлж байна. Хэн ч, хаанаас ч халдвар авч болзошгүй цаг үе, нөхцөл байдал бий болсон гэсэн үг.

 

Тэгэхээр та элдэв жагсаал цуглаанаас хол байж, эрсдлээс өөрийгөө хамгаалаарай. Мэдээж, таны үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэн ч хязгаарлахгүй. Энэ таны Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэхдээ таны үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ хойш нь тавьсан тэр мөч эрүүл мэнд, амь насыг чинь хамгаалах боломж ч болох юм билүү.

 

Нийгэмд, улс төрд, амьдралд болж бүтэхгүй олон асуудал бий. Тэр бүхэнд таны оролцоо чухлыг үгүйсгэхгүй. Магадгүй та үгээ хэлснээр, үзэл бодлоо илэрхийлснээр, жагсаж цугласнаас асуудлыг шийдвэрлэж болно. Гэхдээ та жагсаал цуглаанд очих үнэхээр шаардлагатай юу гэдгийг гэрээсээ гарахын өмнө нэг бодож үзээрэй. Яг одоо цаг нь мөн үү гэдгийг тунгаагаарай. Мөн зүгээр сонирхож эсвэл юунд очиж байгаагаа мэдэхгүй, зорилгогүйгээр олны хөл рүү бүү яваарай. Таны амьсгалж буй агаар, зогсч сууж буй орчин бүхэлдээ халдварын голомт болсон гэдгийг мартаж болохгүй.

 

Танаас таны гэр бүл, үр хүүхэд, эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэнд, амь нас шалтгаална. Цаашлаад миний эрүүл мэнд таны гарт байна. Та бид салшгүй гинжин хэлхээтэй халдварын голомтод ажиллаж, амьдарч байна. Аминдаа хайртай байна уу! Сайхан цаг мөдхөн ирнэ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Харин тиймээ хэлээд юу гэхэв. Ялангуяа сүүлийн хоёр Засгийн газрын үед мерит зарчим алдагдаж төрийн албаны ноён нураа өмнөх өмнөхөөсөө ч алдагдаж улс төрийн долдой нарын цүнх баригчид улс орныг тарчигт нь тултал доройтуулж байна.
2021-03-26
zochin:
chamgiin muu ZGazar mon ESaid buurch chereg alga , chamd itgechgui , chaldvar chamaas bolj cheden zuugaaraa nemegdej bid uchej bna. Al ert ter eronchiilogchiin 1000000 togrogiig orch burt oguulchichsen bol onoodor bid iim ich chaldvart daragdachgui , odoo diilechee baisan aimaar bna
2021-03-26
зочин:
Өдөр өнгөрөх тусам дэлхийн хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн "Спутник" вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй Хятад, Энэтхэгийн вакцинуудыг монгол хүмүүст хүчээр тариулсаар байна. Одоо АНУ, Орос хоёр улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.
2021-03-26
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!
2021-03-26
иргэн:
Харин тиймээ хэлээд юу гэхэв. Ялангуяа сүүлийн хоёр Засгийн газрын үед мерит зарчим алдагдаж төрийн албаны ноён нураа өмнөх өмнөхөөсөө ч алдагдаж улс төрийн долдой нарын цүнх баригчид улс орныг тарчигт нь тултал доройтуулж байна.
ЗГ-рт улс орныг удирдах чадамж алга!
2021-03-26
МАН АРДТҮМНИЙГ ЯДУУ БАЙЛГАЖ ЭНЭ МЭТ ЗҮЙЛД АШИГЛАЖ БАЙГААГИЙН ТОД ЖИШЭЭ МӨНГӨ ӨГНӨ ОЧООД ЗОГС ХООСОН ХҮМҮҮС ГҮЙЛДЭЭЛ ОЧНО
2021-03-26