УОК: Г.Баасан халдвар авсан гэх мэдээлэл тараасан хүнийг шалгуулна 

img

 

Иргэн Г.Баасан "Ковид-19" халдвар авсан тухай мэдээлэл цацагдаад байна. Тэрбээр "Өөрөө ч шинжилгээний хариугаа мэдээгүй байхад хувь хүний нууц задруулсанд гомдолтой байна" хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. 

 

Харин УОК-ийн Шуурхай Штабаас "Иргэн Г.Баасанг ковидын халдвар авсан гэж УОК-оос ямар нэгэн мэдээлэл огт гаргаагүй. Хувь хүний нэр, албан тушаал, хувийн мэдээллийг УОК зарладаггүй болно. Янз бүрийн зорилготой ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

 

Иргэн Г.Баасан "Ковид 19"-ын халдвар авсан гэсэн мэдээллийг манай байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан албан бус мэдээ гаргасан хэргийг шийдүүлэхээр холбогдох хуулийн байгууллагад хандаад байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Баасан авгай өөрөө миний нөхрийн шинжилгээ эерэг гарсан гэж News.mn ярьсан байсан.Баасан авгай зүгээр бол ойрын хавьтал гэж худлаа шоу ярьдаг юм байна
2021-03-25