Оюутолгойг тойрсон бас нэг асуудал үүслээ

img


АНУ-ын хедж сан Рио Тинто группийг Монгол дахь уурхайн төсөл саатсаны жинхэнэ шалтгааныг нуун дарагдуулсан хэмээн буруутгажээ. Улмаар Нью-Йорк хотод хамтын зарга үүсгэсэн талаар Financial Times сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хамтын нэхэмжлэлийн хүрээнд гаргасан баримт бичигт  Pentwater Capital Management компани Рио Тиното болон Turquoise Hill Resources (TRQ) -ийн удирдлагууд Монгол дахь Оюу толгойн зэсийн ордын  6.75 тэрбум долларын өргөтгөл хүнд нөхцөлд байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдад мэдээлэхээсээ өмнө мэдэж байсан гэж баталжээ.

 

Оюу Толгойн хэд хэдэн менежерээс авсан мэдээлэл агуулсан 163 хуудас бүхий гомдол Лондонгийн уул уурхайн компани төслийн санхүүжилтийн шинэ хэлэлцээр хийхээр Улаанбаатарт Монголын Засгийн газартай хэлэлцээ хийж байх үед гарч байгаа юм. Тэд хэлэлцэлд хүрч чадахгүй бол уурхай ашиглалт эрсдэлд орж болзошгүй.

 

Оюу толгойн далд уурхай нь Рио Тинтогийн хамгийн чухал төсөл юм. Олборлолтын оргил үедээ хүрвэл энэ уурхай жилд 500 00 тонн олборлох дэлхийн хамгийн том зэсийн орд болно. 

 

Хэдийгээр Рио Тинто уурхайн өргөтгөлийн ажлыг хариуцаж байгаа ч уурхайд шууд оролцоогүй, харин Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд энэ компани нь Оюу Толгойн хувьцааны 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг юм.

 

Pentwater компани зарга үүсгэсэн баримт бичигтээ Монголын Засгийн газартай маргаантай байдлаа шийдсэний дараа 2016 онд далд уурхайн ажил сэргэмэгц төсөл "дутуу боловсруулсан төсөл, худалдан авалт, барилгын улмаас зардал нь хэтэрч, ихээхэн сааталтай тулгарсан" хэмээн баталжээ.

 

"Үүний дүнд менежерүүд уурхайн ихэнх хэсгийг тэгээс нь эхлэн сэргээх шаардлагатай болсон. Төслийн зардал асар ихэээр нэмэгдэж, хуваарьт ажил саатсан" хэмээн баримт бичигт өгүүлсэн байна.

 

Хэдийгээр  Pentwater компани нь 2017 болон 2018 онуудад дээрх болон бусад асуудлуудын талаарх мэдээллийг авсан ч Rio болон TRQ төсөл 5.3 тэрбум  зардлаар хэрэгжиж байгаа, анхны олборлолтыг 2021 оны нэгдүгээр улиралд хийнэ гэж хөрөнгө оруулагчдад мэдээлсээр байсан хэмээн  Pentwater компани баталж байгаа аж. 

 

Төсөлд нэмэлт 1.2-1.9 тэрбум доллар шаардагдаж байгаагийн дээр хуваариасаа 16-30 сар хоцорч байгааг  2019 оны долдугаар сард л Рио Тинто мэдээлсэн. Энэ үед ч Рио  "мэдээллийг задлахаас татгалзаж", "гэнэтийн, төвөгтэй геотехникийн асуудал гарсан", "босоо амыг барих үед хүндрэл" гарсны улмаас төсөв хэтэрч байгаа хэмээн тайлбарласан гэж Pentwater мэдэгджээ. 

 

Гомдолд 2013-2019 онд Оюу толгойд ажиллаж байсан ахлах менежерийн өгсөн мэдээллийг хавсаргасан бөгөөд үүнд геологийн асуудал ажил саатах үндсэн шалтгаан гэдэг нь "худал" хэмээн онцолсон байжээ.

 

"Гомдол үндэслэлгүй гэж Рио Тинто үзэж, хэргийг зогсоохоор хичээж байгаа" хэмээн Pentwater  мэдэгдсэн байна.

 

Pentwater нь TRQ-ийн хамгийн том "жижиг хувьцаа эзэмшигч" бөгөөд хамтын зарга үүсгэсэн хэргийн гол нэхэмжлэгч юм. Энэ компани төсөл товлосон хугацаандаа, төсвийн хүрээнд урагшилна гэж тооцон TRQ-ийн хувьцааг худалдан авсан хөрөнгө оруулагчдад учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оюу Толгойн УЗ-д хүн лүү ассан, ах захаа ч мэдэхгүй, бүдүүлэг, гадаадад ажилллаж байгаад ирсэн гэсэн хүүхэн байна гэсэн сураг байналээ. Тэр одоо больж үхмээр юм Тэнэж тэнэж ирчихээд юундаа тэгж гайхуулдаг байнаа
2021-03-27
Гэрээг Шинэчил:
Оюу толгойг 100% гадныханд Өгөөд Борлуулалтаас нь 34% авах хэрэгтэй. Монголоос Ямар мөнгө гарахгүй. Татвараа бас авна. Хамгийн Шудрага. Хил дээр Тоолуураа тавиад лабортороо ажлуулаад л болоо. Хэдээр уурхай барих нь хамаагүй.
2021-03-26
Бусад улс байгалийн баялгаа яасан ч гадны компаниар ухуулахгүй. Монголчууд хамгийн тэнэг улс
2021-03-26
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!
2021-03-26
зочин:
Дэлхий дээр уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ" гэсэн гэрээ байгуулдаг улс орон XXI зуунд Монголоос өөр байхгүй юм. Иймээс Оюутолгой төслийг цаашид үргэлжлүүлэх хамгийн зөв хувилбар нь "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ"-г бүрмөсөн цуцлаад,орчин үед дэлхий дахинд түгээмэл хэрэглэж байгаа орчин үеийн "Концессын гэрээ", орчин үеийн ""Лицензийн гэрээ, "Бүтээгдэхүүн хуваах гэрээ", "Үйлчилгээ үзүүлэх гэрээ" гэсэн дөрвөн төрлийн гэрээний аль нэгийг сонгож шинээр байгуулахаас өөр зам үгүй юм. Энэ бол зөвхөн нэг хувь хүний, нэг эрдэмтний бодол санаа биш, дэлхийд алдартай Нобелийн шагналт эдийн засагчдийн онол, арга зүй юм шүү дээ. Чухам ингэж байж л Монгол улс "Баялагийн хараал", "Голлонд өвчин"-өөс сална. Үүнийг Монголын улс төрчид, нийт ард түмэн сайтар анхаарах хэрэгтэй. Энэ саналыг цаашид сонин хэвлэл, мэдээллийн сайтууд, твиттер, фейсбукаар улс төрчид, нийт ард түмэнд шуурхай түгээж өгөхийг эрхэм уншигчдаас хичээнгүйлэн хүсье.
2021-03-26
Г дашзэвэг:
Өчигдөр асуулт асуусан хариу ирэхгүй байна
2021-03-26
Дашзэвэг:
Хятад вакцин дэиб р батлагдсан уу?
2021-03-26