Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс вакцинжуулалтаар Азидаа тэргүүлж байна

ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдсэн.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ОХУ-аас Спутник-V вакцины 300 мянган тунг тусламжийн шугамара, нэг сая тунг арилжааны шугамаар хөөцөлдсөн. Манай Улсаас тус улсад суугаа Элчин сайд өчигдөр утасдаж манай дугаарлалт урагшилсан гэдэг таатай мэдээллийг өгөөд байна.
Дэлхий дахинаа вакцинжуулалтын уралдаан болж байна. Монгол Улс вакцинжуулалтаар Азидаа Сингапур улсын дараа хоёрт, дэлхийд 16-17-ын хооронд явж байгаа. Ирэх дөрөв, тавдугаар сард манай улсын эдийн засаг идэвхждэг цаг хугацаа. Европын холбооны улсуудад цар тахлын давалгаа болж халдварын тоо нэмэгдэж байна. Эндээс гарах хамгийн дөт зам нийт иргэдээ вакцинжуулах.
Дөрвөн сар нэлээд том вакцинжуулалт өрнөнө. Энэтхэгийн Засгийн газартай Астранзенека вакцин авах тал дээр ярьж, ааштай мэдээллүүд дуулдаж байна. БНХАУ-аас 900 орчим мянган тун вакцин авахаар болсон. Дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө 300 орчим мянган тунг авна. Вакцин татан авах асуудлаар улс орны Засгийн газартай өдөр, шөнөгүй утсаар ярьж, албан бичгийг нэг л удаа явуулдаг байсан бол 4-5 удаа илгээж байна” гэж ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ