ШУУД: 437 хүний шинжилгээнд халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.26/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 14936 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 437 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 6332 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудын 370 Улаанбаатар хотод, Хөвсгөлд 5, Хэнтийд 6, Орхонд 18, Дорноговьд 3, Төв аймагт 26, Дархан-уул аймагт 6, Өвөрхангай аймагт 3 тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 106 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4150 болж байна. Өнөөдрийн байдлаар 1462 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1243 хүн хөнгөн, хүндэвтэр 194,хүнд 18, маш хүнд 7 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ