Монгол Улсын хэмжээнд нийт 256922 хүнийг дархлаажуулжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.26/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
-Гуравдугаар сарын 25-нд нийслэлийн хэмжээнд 49 цэгээр 92 багийн 644 эмч, ажилтан ажиллаж 11560 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 256922 хүнийг вакцинд амруулсан байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 35,7 хувь 50-аас дээш насныхан байна. Вакцинжуулах үйл ажиллагаа Улаанбаатар хот болон зарим зорилтот бүлгийн аймгуудад хэвийн үргэлжилж байгаа.
Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн 140 улсад нийт 500 сая гаруй тун хийгээд байна. Өдөрт дунджаар 12,2 сая хүн дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Мөн 267 вакцин хөгжүүлэлтийн шатанд байгаа бол эмнэлзүйн өмнөх туршилтад 184, эмнэлзүйн туршилтад 83 вакцин байна. ДЭМБ-ын зөвшөөрлөөр яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл авсан гурван вакциныг дэлхийн улс орнууд хэрэглэж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ