ШШГЕГ-ын харьяа саатуулах байранд халдвар бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.26/ хийлээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд халдвар илэрсэн үү? Халдвар авсан хүмүүсийг хэрхэн тусгаарласан бэ?
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-ШШГЕГ-ын дэргэдэх саатуулах байранд дэгдэлт гарсан. Тухайн байранд байсан хүмүүсээс шинжилгээ авсан. Батлагдсан тохиолдлуудыг зөөвөрлөж, тусламж үйлчилгээ үзүүлж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ