Суэцийн суваг дахь түгжрэлээс үүдэн тэнгисийн тээвэрлэлтийн үнэ өсчээ

img

Суэцийн сувагт хөлөг онгоц хайргадан, сувгийг хаасны улмаас далайн тээвэрлэлтийн өртөг хэд дахин өссөн талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Хятадаас Европ руу стандарт чингэлэг тээвэрлэгчээр ачаа хүргэхэд 8000 ам.доллар болсон бөгөөд өнгөрсөн жил гэхэд л энэ үнэ дөрөв дахин бага байсан гэнэ. 

 

Манай гарагийн гол усан зангилаануудын нэг дээр хөлөг онгоц хайргадаж, сувгийг хаасан энэ хэргийн улмаас дэлхийн эдийн засаг хичнээн хэмжээний хохирол амсах талаар үнэлж дүгнэхэд одоогоор хүнд гэж Блүмберг агентлагийн шинжээчид онцолжээ. Тэдний өгүүлснээр 10 гаруй тэрбум долларын үнийн дүнтэй ачаа, газрын тосны хүргэлт саатчихсан байгаа гэнэ. 

 

Суэцийн сувагт онгоц хайргадсаны улмаас 15 сая баррель газрын тос ачсан 10 гаруй танкер гацсаны улмаас хар алтны үнэ 15 хувиар өссөн талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Эргэн сануулахад, хятадаас Роттердам чиглэн явж байсан асар том чингэлэг тээвэрлэгч Суэцийн сувгаар нэвтрэх үездээ шороон шуурганы улмаас удирдлагаа алдан, хайргадаж, улмаар хөдөлгөөнийг бүрэн хаасан юм. Үүний улмаас 150 гаруй хөлөг онгоц гацсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батаа:
аль хэдийн гаргаад явуулчихсан шүүдээ өнгөрсөн балай юм бичиж байх юмаа
2021-03-26