Гэр бүлийн гишүүдээс хамааралтай халдвар 50 хүртэлх хувийг эзэлж байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.26/ хийлээ.
Доктор А.Амбасэлмаа:
-Нийслэлд хүн амын дундах халдвар тохиолдол өргөн болсон байна. Мөн түүнээс улбаатай аймгуудад зөөвөрлөгдсөн очсон тохиолдол бүртгэгдсэн. Шинэ вирус учраас халдвар тараах эрсдэл маш өндөр. Хариуцлагатай байж энэ халдварыг даван туулна. Нийслэлийн хэмжээнд хүн амын дунд тархсан энэ өвчлөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэх болно. Үүнд бүгд хамтарч ажиллана.
Батлагдсан тохиолдлуудыг харвал:
- Гэр бүлийн гишүүдээс хамааралтай халдвар 40-50 хувь
- Ажлын газар, хамт олонтой холбоотой халдвар 21 хувь байгаа бол үлдсэн нь бусад үйл ажиллагаатай холбоотой халдвар байна.
Нэг хүний ард 3-4 хүн өвчлөх эрсдэлтэй. Цаашлаад нэг гэр бүлийн хүмүүс бүгд өвдөх эрсдэлтэй. Бүгд өвчилсөн тохиолдол байна. Манай улс лабораторийн хүчин чадал сайн байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ