УОК-ын хуралдаан хойшиллоо

Өнөөдөр 14:00 цагаас УОК хуралдаж, цар тахлын халдварын тархалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэх байлаа. Сүүлийн 24 цагийн байдлаар 437 иргэн халдвартай бүртгэгдсэн. Тиймээс нийслэлд хатуу хөл хорио тогтоох асуудлыг мөн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Гэвч хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Учир нь өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газар мэдээлэл хийх хуваарьтай. гишүүн Т.Доржхандын Улсын Их Хурлын гишүүн Тогмидын Доржханд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. Чуулганы хуралдаанд гишүүдийн асуултад сайд нар хариулт өгч байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ