ХСҮТ-ийн хяналтад байгаа иргэдийг Пфайзер вакцинаар дархлаажуулж эхэллээ

COVAX хөтөлбөрийн хүрээнд "Pfizer" вакцин хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр /2021.03.26/ ХСҮТ-д боллоо.
Вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн хяналтад байгаа, эрхтэн шилжүүлэн суулгуулсан эмчилгээтэй, ДОХ/ ХДХВ-ээр өвчилсөн зорилтот бүлгийн иргэдийг уг вакцинаар дархлаажуулна. ХСҮТ-ийн хяналтад байгаа иргэдийг вакцинжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
Эмчийн үзлэгээр вакцин тариулах хүмүүсийг сонгох аж. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар эрэмбэлэн ангилалтад орсон 5690 хүн байна Эдгээр иргэнд 12 мянган тун вакцин шаардагдана гэдгийг ХСҮТ-өөс мэдээллээ.
Монгол Улс энэхүү вакциныг хэрэглэх бэлтгэлийг хангасан 18 орны нэгээр сонгогдсон байна.
Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25740 хүн тун АНУ-ын Pfizer/BioNTech вакциныг хүлээн авч ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу өчигдөр шилжүүлсэн. Монгол Улсад одоогийн байдлаар таван улсаас импортлогдсон, коронавируст халдвар /SARS-COV-2/-ын эсрэг дөрвөн нэрийн, нийт 510.1 мянган хүн тун вакцин хүлээн аваад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ