Суэцийн сувгийг нээх ажил дахин 5 хоног үргэлжилнэ

Чингэлэг тээвэрлэгч хайргадсны улмаас хөдөлгөөн гацсан Суэцийн сувгийг нээх ажил ирэх лхагва гараг буюу гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, аврах ажиллагаа гурав хоног үргэлжилнэ гэж тооцоолж байсан ч чингэлэг тээвэрлэгчийг татахын тулд асах их хэмжээний элс зайлуулах шаардлагатай болсон байна.Энэ сувагт 20 мянган куб.метр элс зайлуулах шаардлагатай гэж Суэцийн сувгийн удирдлагын газар гуравдугаар сарын 26-нд мэдээлжээ.
Эргэн сануулахад, Суэцийн сувагт чингэлэг тээвэрлэгч гуравдугаар сарын 23-ны өдөр хайргадсан. Осол болох үеэр секундэд 40 метрийн хурдтай хүчтэй шороон шуурга дэгдсэний улмаас онгоц удирдлагаа алдсан байна. Асар том хөлөг онгоц ийнхүү сувгийг тагласны улмаас түгжрэл үүсч, тэнд 400 сая долларын үнийн дүн бүхий газрын тосны нийлүүлэлт гацаж, газрын тосны үнэ 15 хувиар өсчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ