Байгаль орчинд нүүрлэх дараагийн АЮУЛ-АМНЫ ХААЛТ

img

Коронавирусийн цар тахал хувийн хамгаалалтын хэрэгсэл ашиглах хэрэгцээг эрс өсгөсөн. Тэр дундаа нэг удаагийн амны хаалт, бээлий, гар ариутгагчийг хүмүүс цаг ямагт хэрэглэх шаардлагатай болсон бөгөөд эдгээрээс үүссэн хаягдал тэнгист хаягдан, хуванцарын хаягдлаар бохирдож байсан далай тэнгисийн экологийн нөхцлийг улам бүр дордуулж байгаа талаар олон улсын экологичид анхааруулжээ. 

 

Амны хаалт хийхэд ашигладаг полиэстер 450 жилийн хугацаанд задардаг, ингэснээр өнөөгийн хүн төрөлхтөн хойч үедээ экологи сүйрүүлэх бөмбөг өвлүүлж байгаа гэсэн үг хэмээн экологичид мэдэгдэж байгаа юм.

 

"Гар хумхин суух юм бол тун ойрын үед Газрын дундад тэнгист далайн залхагнаас их хаягдал амны хаалт хөвнө" хэмээн Францын Operation Mer Propre экологийн бүлгийн судлаач Лоран Ломбар мэдэгджээ. Судлаачдын тооцоолсноор, цар тахлын үед сар бүр 130 орчим тэрбум амны хаалт, 65 тэрбум бээлий хаягдаж байгаа гэнэ.

 

 

Ашигласан хувийн хамгаалалтын хэрэгслүүд нь зөвхөн байгальд төдийгүй хүнд ч хор учруулж болзошгүй  мэргэжилтнүүд сануулдаг. Хятадын эрдэмтдийн мэдээлснээр, COVID-19 амны хаалтан дээр долоо хүртэлх хоногоор амьдрах чадвартай гэнэ.  Коронавирусийн халдвартай хүн зүүсэн амны хаалт бусад ахуйн хаягдлуудыг ч "бохирдуулж", мөн амны хаалтад хүрсэн хүнд ч халдвар дамжиж болзошгүй аж. 

 

Тиймээс ихэнх оронд хувийн хамгаалалтын хэрэгслийг зөв ашиглах болон устгалд оруулах хатуу дүрэм журам боловсруулсан байдаг аж. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират улсад ашигласан амны хаалттай зүй бус харилцсан бол торгууль ноогдуулдаг юм байна. Орон нутгийн журамд зааснаар амны хаалтыг гялгар уутанд хийж, дараа нь хогийн саванд хаях ёстой гэнэ. Харин Энэтхэгт амны хаалтыг хаяхаас өмнө хайчилж, цаасан уутанд гурав хоног байлгаад дараа нь хогийн цэг дээр хаях ёстой аж. Ийм эрүүл ахуйн дүрмүүдийг мөрдөх нь халдварын эрсдэлийг хэд дахин бууруулдаг гэж эрдэмтэд онцолдог юм. Мэргэжилтнүүдийн зөвлөж, олон улсад мөрддөг журмын дагуу ашигласан амны хаалт, бээлийг уутанд хийн, гэртээ нэг хоног хадгалсны дараа хогийн сав руу хаяж болох аж.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүний гараар бүтээсэн зүйлүүд бол хүндээ баялаг. Харин байгальд бол ямар ч хэрэггүй хог юм.
2021-03-27