С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтооно

Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр "Нэгдүгээрт, Улаанбаатар хотоос орон нутаг зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргалаа.
Хоёрдугаарт, халдварын тархалт өндөр Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Төв, Хэнтий аймгийг 2021.03.28-ны өдрөөс 2021.04.11-ний өдрийг хүртэл улаан түвшинд шилжүүлнэ.
Гуравдугаарт, цаашид халдвар тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-нээс эхлэн хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Заавал дөрөвдүгээр сарын 5 гэхгүй халдвар эрчимтэй өсвөл хатуу хөл хорино. Хөл хориход хүрвэл иргэд, олон нийтэд 14 хоногийн өмнө мэдээлнэ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ