УОК-ийн Шуурхай штабын 11 ажилтнаас халдвар илэрсэн

Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус комиссийн алба хаагчдаас коронавирус халдвар илэрсэн талаар мэдээлэл гарсан.
Үүнд Шадар сайд С.Амарсайхан "УОК-ийн Шуурхай штабын албан хаагчдаас халдвар илэрсэн нь үнэн. Урт хугацаанд амралтгүй ажилласан хүмүүсийг "Жаргалант" сувилалд амраах арга хэмжээг зохион байгуулсан. Тус сувилалд амарсан 11 албан хаагчаас халдвар илэрсэн. Мөн Онцгой комисст ажиллаж байсан нэг хүний хариу урьдчилсан байдлаар эерэг гарсан тухай мэдээлэл байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ