ХӨСҮТ-ийнхэн 1.3 жил тасралтгүй ажиллаж сэтгэл санаа туйлдаж байна

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "ХӨСҮТ-ийнхэн 1.3 жилийн турш тасралтгүй сэтгэл санааны хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тиймээс хүний нөөцийг маань сэтгэл санааны хувьд туйлдуулж байна" гэв.
Эрүүл мэндийн сайд Э.Энхболд "Тандалт судалгааны албыг хөдөө орон нутгаас чадавхжуулахаар ажиллаж байна. Энэмэтчилэн ачаалалтай хэсгийг ээлжид оруулах ажлыг хийж байгаа. Зөвхөн ХӨСҮТ биш олон эмнэлэгийн хүний нөөцийн бодлогод яам маш анхаарч ажиллаж байна. Мөн 700 резиндент эмчийг дайчилгаанд гаргаж, тандалтад явуулж байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ