Бутаны Вант Улстай дипломат харилцаа тогтоов

img

Эдүгээ дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд манай улс Бутаны Вант Улстай энэ сарын 18-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай холбогдох Хамтарсан албан мэдээнд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар гарын үсэг зурав. Бутан улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ