ШУУД: 361 хүний шинжилгээнд халдвар илэрч, нэг хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.27/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн  Дэд захирал Э.Тэмүүлэн:

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 17000 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 361 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 6693 боллоо. Тодруулбал, бүгд дотоодын халдвар байна.  Шинээр батлагдсан тохиолдлуудын 319 Улаанбаатар хотод, Баянхонгор аймагт 2, Архангайд 12 , Орхонд 15, Төв аймагт 4, Хөвсгөлд 2,  Өвөрхангай аймагт 7 тус тус бүртгэгджээ. 

 

Харамсалтай мэдээ. БНХАУ-ын иргэн, 73 настай эрэгтэй коронавирус халдварын улмаас нас  барлаа. Ингэснээр Манай улсад халдварын улмаас нас барсан тохиолдол 6 болж байна. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 87  хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4237 болж байна. Өнөөдрийн байдлаар 1576 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1359 хүн хөнгөн, хүндэвтэр 183, хүнд 27, маш хүнд 7 хүн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
news.mn ХӨСҮТ н Тэмүүлэн гэж хүний яридцлагад ингэж байхын Яагаад өнөөприйг хүртэл энэ талаар сануулаагүй байнааа Бакцин хийлгэх үед авч байгаа асуулгад ч ийм асуулт байгаагүй
2021-03-27
zochin:
manai Eruul mendiin yamniihan medeelliig yamar hojiu ugch bnaa Elegnii B C virustai humuust sinofarm baktsin esreg zaallttai gene uu Anh udaa l unuudur iim medeelel ugch bhiin yamar aimaar yum be Ene hurtel hichneen humuus ene baktsinaar tariulsan boloo Odoo er ni yah bolj bnaa
2021-03-27
zochin:
Um ma ni bad mi hum. Sain turliig olj turuh boltugai
2021-03-27