Монгол Улсын хэмжээнд нийт 269400 хүнийг вакцинжуулжээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.27/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Гуравдугаар сарын 26-нд дархлаажуулалтын 41 цэг 96 багийн 674 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, 12133 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Мөн Өмнөговь аймгийн 10 суманд 430 хүнийг дархлаажуулжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 269400 хүнийг вакцинд амруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ